Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө

2019-11-08

      Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах” арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан цогц байдлаар гүйцэтгэж аймаг, сумдын ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан.

    Гүйцэтгэгч “Вектор мэп” ХХК аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө болон 15 сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөг ном байдлаар эмхэтгэж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Н.Эрдэнэ-Очир, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э. Чагнаадорж нарт гардууллаа.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР