ГАЗАР ЗҮЙН НЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАГДЛАА

2019-10-18

          Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 11 дүгээр зүйлийн 11.2-т заасны дагуу “Газар зүйн нэрийн зөвлөл”-ийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дэргэд ажиллуулахаар тус Газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/211 дугаар тушаалын дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/367 дугаар захирамжаар “Газар зүйн нэрийн салбар зөвлөл”-ийг байгууллаа.     

         Зөвлөл нь УИХ-аар батлуулах гэж буй шинээр өгөх, өөрчлөх газар зүйн нэр, мөн Засгийн газрын чиг үүрэгт багтаж буй олон улсын байгууллагатай солилцох газар зүйн нэрийг хэлэлцэж зөвлөмж, дүгнэлт гаргах үндсэн үүрэгтэй. Мөн Улсын Их Хурлаар батлагдсан албан ёсны газар зүйн нэрийг мөрдүүлэх, зөв бичиж хэвшүүлэх, хөрвүүлэх, түүхэн уламжлалт газар зүйн нэрийг сэргээх, хамгаалахад хяналт тавин ажиллана.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР