ЭРДЭНЭДАЛАЙ СУМАНД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ЗАР

2019-09-24

Эрдэнэдалай сумын Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/25 тоот захирамжийн дагуу сумын 7-р багийн нутаг дэвсгэрт дор дурьдсан байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулахаар зарлаж байна.

  1. Дуудлага худалдааны хэлбэр: Цахим хэлбэрээр Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “ Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу дараах байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээний нээлттэй дуудлага худалдаа явагдана.
  2. Дуудлага худалдааны ерөнхий зүйл:

Байршил

Зориулалт

Газрын хэмжээ / м кв/

Газар эзэмшүүлэх хугацаа

Дуудлага худалдаагаар эзэмшүүлэх газрын анхны үнэ /төг/

Дуудлага худалдааг бүртгэх хугацаа

Дуудлага худалдаа явагдах хугацаа

1

Нийтийн ахуй үйлчилгээний баруун талд

Худалдаа, бүх төрлийн үйлчилгээ

300

15

240000

2019.10.24

2019.10.29

2

Дэнжийн сууцны урд  талд

Үйлдвэр, үйлчилгээ

150

15

120000

2019.10.24

2019.10.29

 

  • Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан. “Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журам”-ын дагуу явуулах ба ялагчтай хуулийн дагуу гэрээ байгуулна.
  • Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалуудыг бүрдүүлж www.mle.mn гэсэн цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана.
  • Холбогдох мэдээллийг  Эрдэнэдалай сумын ЗДТГ- нэг цонхны үйлчилгээ,  Dundgovi.gazar.gov.mn, Dundgovi.gov.mn, 89279040 утсаар лавлана уу.

Дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.

   ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖ :

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /Маягтаар /
  2. Иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуй нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дэнчин төлсөн баримт  /Дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү/ төрийн сан банкны 100080000962 тоот дансанд байршуулна.
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг / 100081300941 тоот дансанд тушаасан баримт

 

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,

БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР