ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДАА

2019-04-25

Дундговь аймгийн Засаг даргын 2019 оны  3 дугаар сарын 20-ний өдрийн     А/108 тоот захирамжын дагуу 3-р багийн нутаг дэвсгэрт Тэспетролиум ШТС-ийн зүүн урд талд /байршил-4/ газар эзэмшүүлэх цахим дуудлага худалдааг зохион байгуулна.Үүнд :

 

Газрын байршил

 

 

Зориулалт

 

Талбайн хэмжээ /м2/

Эзэмшүүлэх газрын суурь үнэ /төг /

Эзэмшүүлэх хугацаа /жилээр/

1

Сайнцагаан сум 9-р баг Тэспетролиум ШТС-ын зүүн урд талд /4-р байршил/

Худалдаа, үйлчилгээний

600

2400000

15

 

Үйлчилгээний зориулалтаар   эзэмшүүлэх газрын  эрхийн гэрчилгээний цахим  дуудлага худалдааг  2019 оны 05 дугаар сарын 21 -ны өдрийн 09  цаг 00 минут 00 секундэд эхлүүлж, мөн өдрийн 15 цаг 00 минут 00 секундэд зогсооно. Бүртгэлийг www.mle.mn цахим хуудсанд нэвтрэн хэрэглэгчийн эрх үүсгэж, бүртгүүлнэ.

Цахим дуудлага худалдаанд оролцогч дараах материалыг бүрдүүлнэ.
1.    Иргэний үнэмлэх, эсхүл  түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар

2.    Дэнчингийн мөнгө болох дуудлага худалдааны анхны үнийн дүнгийн 10 хувьтай тэнцүү мөнгийг тушаах

3. Дуудлага худалдаанд оролцох бүртгэлийн хураамж 12500 төгрөгийг 100080000962 тоот дансанд тушаах

3.   Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

4.    Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг  төлөөлж, оролцох тохиолдолд тухайн аж ахуй нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл  
 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.dundgovi.gazar.gov.mn, www.mle.mn  цахим хуудас болон  70592555, 80088606 утсаар авна уу.

   ДУНДГОВЬ АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА,БАРИЛГА,ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР