ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА Ц.ГАНХҮҮГЭЭР АХЛУУЛСАН ГАЗРЫН ШИНЭТГЭЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН ХЭСЭГ ТУС АЙМАГТ АЖИЛЛАВ.

2019-04-04

Газрын харилцааны салбарт шинээр батлагдсан Засгийн газрын тогтоол, шийдвэрүүдийг орон нутагт хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцох, аймгийн ГХБХБГ болон сумдын Газрын даамал нарыг нэгдсэн удирдлагаар хангах, Засгийн газрын 2018 оны 384 дүгээр “Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” тогтоолын хэрэгжилт, хэлэлцүүлэгийг Газрын шинэтгэлийн хорооны ажлын албаны дарга Ц.Ганхүүгээр ахлуулсан ажлын хэсэг тус аймагт 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Дээрх хэлэлцүүлэгт:

  • ГЗБГЗЗГ-ын Захиргаа удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Р.Ганхуяг
  • ГЗБГЗЗГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Л.Лувсан
  • ГЗБГЗЗГ-ын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Батсайхан
  • ГЗБГЗЗГ-ын Хот байгуулалтын кадастрын хэлтсийн дарга Г.Цогтсайхан
  • ГЗБГЗЗГ-ын Архив,мэдээллийн төвийн дарга Н.Адилбиш
  • Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар
  • Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ
  • Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун
  • ХОХБТХэлтсийн дарга, мэргэжилтнүүд
  • ИТХурлын тэргүүлэгчид
  • Газрын харилцаа, Барилга, хот, байгуулалтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР