Өлзийт, Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөө батлагдлаа

2018-12-31

Өлзийт, Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2014 онд боловсруулсан боловч мэргэжлийн зөвлөлөөр хянагдаагүй байсан. Өлзийт сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “Хот сервис” ХХК боловсруулж  2018 оны 1 дүгээр сарын 4-ны өдрийн 09/2018,  Гурвансайхан сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг “ББСМО” ХХК боловсруулж 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 49/2018 дугаар магадлалын дүгнэлтээр тус тус баталгаажуулсан. Мөн Өлзийт сумын Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн ээлжит  7 дугаар хуралдаан,  Гурвансайхан сумын Иргэдийн Хурлын  Төлөөлөгчдийн ээлжит  8 дугаар хуралдаанаар сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан. 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР