Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дундговь аймгийн хэмжээнд 12863 иргэнд 1092 га газрыг өмчлүүлсэн байна.

2018-01-17

 Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш Дундговь аймгийн хэмжээнд газар өмчлөлийн бодлогын хэрэгжилт дараах үе шатыг дамжиж ирсэн байна.

  • 2003-2005 он /2232 иргэн-223,7 га/
  • 2006-2008 он /1450 иргэн-138,14 га/
  • 2009-201он /1967 иргэн-165,80 га/
  • 2013- 2014 он /1603 иргэн-127,27га/
  • 2015-2016 /3084 иргэн- 3 га/
  • 2017 онд /2737 иргэн-32 га /газрыг тус тус өмчилж авсан байна.

Зураг.1. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэд,өмчилсөн газрын хэмжээ га-гаар /2010-2017 он/

    2017 онд 2955 иргэнд 250.46 га газрыг иргэнд өмчлүүлэхээр төлөвлөж нөөцийг тогтоосон. Үүнээс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар одоо эзэмшиж байгаа хашааны газрыг өмчлүүлэхээр 7,85га газрыг иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар шинээр өмчлүүлэхээр 193.61 га газрыг,улсын чанартай зам дагуу 49 га газрыг өмчлүүлэхээр тус тус төлөвлөж батлуулсан. 2017 онд нийт 2737 иргэнд 229,32 га газрыг өмчлүүлээд байна. Үүнээс:

  • Шинээр газар өмчилсөн 2044 иргэнд 180.24га
  • Одоо эзэмшиж байгаа хашаагаа өмчилсөн 26 иргэнд 2,39га
  • Улсын чанартай зам дагуу өмчилсөн 667 иргэнд 46.69га газрыг тус тус өмчлүүлсэн байна хэрэгжилт 93 хувьтай байна.

Зураг.2. Иргэн бүрт газар өмчлүүлэхтэй холбогдуулан, аймгийн нийт хүн амд харьцуулбал иргэдийн 28 хувь нь газраа өмчилж авсан гэсэн үг юм.

 

     

2017 онд Газар өмчилсөн иргэдийн дэлгэрэнгүй мэдээллийгЭНД ДАРЖүзнэ үү.

 
 
 
 
Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2017 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР