ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ

   

          Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын мэндчилгээ

          Манай газрын цахим хуудсаар зочилж буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг эрье.

          Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь газрын харилцаа, зураг зүй, барилга, барилгын материал, хот байгуулалт, орон сууц, нийтийн аж ахуй гэсэн тус бүрдээ онцлогтой томоохон салбаруудын чиглэлээр Дундговь аймгийн хэмжээнд төрийн бодлогыг хэрэгжүүлэх, үйлчилгээ үзүүлэх, Аймгийн Засаг даргын бодлого тодорхойлох, шийдвэр гаргахад мэргэжлийн арга зүй, зөвлөгөө, дэмжлэг, судалгаа мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Аймгийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч агентлаг юм.

          Дундговь аймгийн нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөө үзүүлэхүйц томоохон салбаруудыг хариуцан ажилладаг нь манай газрын орон нутаг, ард түмний өмнө гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхойлдог гэж бид ойлгодог.

          Энэ үүднээс бид газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, газрын шинэтгэлийн бодлогыг эрчимжүүлэх, аймгийн  нутаг дэвсгэрийг зурагжуулах, барилгажилт, барилгын материалын үйлдвэрлэл, нийтийн аж ахуйг хөгжүүлэх, хот төлөвлөлт, хот байгуулалт, зураг төслийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгуудыг тавин ажиллаж байна.

          Мөн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, стандарт, норм, норматив, техникийн баримт бичгийг боловсронгуй болгох, техник технологийн дэвшилтэт арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх замаар ажлын үр ашиг, бүтээмжээ дээшлүүлэх, цаашлаад аймаг орон нутгийн хөгжлийн өсөлтийг хангах, иргэдийн амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд зохих хувь нэмрээ оруулах нь бидний эрхэм зорилго билээ.


        Манай газрын цахим хуудсанд зочилсон Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

 

                        Дундговь аймгийн ГХБХБГазрын дарга  Э. ЧАГНААДОРЖ

 

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР